
OTC Markets Group Inc.-ийн удирдлагад багтдаг энэхүү платформ нь өсөлтийн шатандаа яваа, санхүүгийн тайлангаа тогтмол тайлагнадаг, ил тод байдлыг хангаж чаддаг компаниудад зориулсан найдвартай арилжааны орчин бүрдүүлдгээрээ онцлогтой. Мөн OTCQB зах зээл нь АНУ-ын хөрөнгө оруулагчдад ил тод, баталгаатай мэдээлэлд суурилсан арилжааны боломж олгодгоороо салбарын хэмжээнд өндөр нэр хүндтэйд тооцогддог.
Үүний зэрэгцээ, Эрдэнэ Ресурсийн хувьцаа АНУ-ын үнэт цаасны цахим тооцоо, клирингийн гол систем болох DTC (Depository Trust Company)-д бүртгэгдэж, автоматжуулсан цахим платформоор дамжин арилжаалагдах эрхтэй болжээ.Ингэснээр АНУ дахь брокер, хөрөнгө оруулагчид Эрдэнэ Ресурсийн хувьцааг шуурхай, найдвартай худалдан авах, борлуулах, төлбөр тооцоо хийх боломжтой болж, арилжааны үйл явц илүү хялбар, үр ашигтай болно.