
AI бүтээгдэхүүний эрэлт нь Alphabet-ийн борлуулалт, хөрөнгө оруулалтыг өсгөснөөр 2-р улирлын санхүүгийн тайлан сайн гарав. Энэ нь хиймэл оюуны (AI) салбарын хөрөнгө оруулалтыг нэмж байна.
Alphabet 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дахин 10 тэрбум ам.доллароор нэмжээ.
Alphabet (GOOGL)-ийн тайлан нь Mag 7 (технологийн 7 том компани) болон нийт зах зээлийн AI өрсөлдөөнийг улам өдөөх хандлагатай байна.
Гол нөлөөлөл ба үзүүлэлтүүд:
- 2025 онд Mag 7 компанийн хиймэл оюунд оруулах нийт хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 40%-иар өсөх төлөвтэй боллоо. Үүнийг AI-ийн дэд бүтэц, платформ, хэрэгсэлд зарцуулна.
- Одоогоор хиймэл оюуны салбар нь АНУ-ын хамгийн том технологийн компаниудын хөрөнгө оруулалтын шийдвэрт голлох нөлөө үзүүлсээр байна.