АНУ-ын Хууль зүйн яамнаас БНХАУ-д Nvidia-гийн H100, H200 чипийг хууль бусаар оруулахыг завдсан хэргээр Фаньюэ Гун, Канадын иргэн Бэнлин Юань нарыг баривчилсан талаар мэдэгдлээ.

Тэд Хонконгийн ложистикийн болон Хятадын AI компанитай хамтран АНУ-ын экспортын хяналтыг тойрч, хуурамч баримт бүрдүүлэн Хятад руу гаргах ажиллагааг зохион байгуулсан гэж прокурорууд үзэж байна.

Мөрдөн шалгалтаар уг сүлжээ 2023 оноос хойш хамгийн багадаа 160 сая ам.долларын үнэтэй Nvidia чипийг хууль бусаар гаргахыг оролдсон нь тогтоогдсон бөгөөд  нэг нь буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ энэ хэргийг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Хятадад дэвшилтэт AI технологи шилжүүлэх гэсэн оролдлого гэж үзэж,  хоёрдогч зах зээлийн хууль бус худалдаанд хатуу хяналт тавина гэж мэдэгдлээ.